Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Амбасэлмаа:Улаанбаатарт 5 хүнээс коронавирус илэрсний 2 нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны газрын дарга А.Амбасэлмаа:

Өчигдөр нийт 10599 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн гурав нь батлагдсан тохиолдлын 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Харин нөгөө хоёр хүн нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс байна. Эмнэлэгт хэвтэх үедээ түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарч байсан ч 4-5 дахь шинжилгээгээр коронавирус илэрсэн. Тэгэхээр нууц үедээ эмнэлэгт хэвтсэн байна. Коронавируст халдварын дэгдэлтийн дараагаар эх уурхай нь тодорхойгүй өвчлөл энд тэндээс өвчлөл гарах тохиолдлууд байдаг.

Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 145 боллоо. Монгол Улсад батлагдсан тохиолдол 923 болов. 384 хүн эмчлүүлж байна. Тэдний дунд маш хүнд нэг хүн байгаа юм.


Коронавирусийн халдвар голомтлон тархаад байсан Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгуудад  10-17 хоног халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

Өчигдөр ХӨСҮТ-ийн 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн салбар лабораториудад нийт 10599 хүн шинжилгээ хийхэд таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Эдгээр таван тохиолдол бүгд нийслэл хотод бүртгэгдсэн юм. 

Харин бусад голомтуудын хувьд

  • Сэлэнгэ-216 /халдвар бүргэгдээгүй 1 хоног/
  • Дархан-Уул-45 /халдвар бүргэгдээгүй 13 хоног/
  • Орхон-25 /халдвар бүргэгдээгүй 10 хоног/
  • Дорноговь-32 /халдвар бүргэгдээгүй 2 хоног/
  • Архангай-3 /халдвар бүргэгдээгүй 16 хоног/ 
  • Говьсүмбэр-4 /халдвар бүргэгдээгүй 16 хоног болж байна/.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан