Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнгөрсөн сард улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын дөрвөн тохиолдол шинээр бүртгэгджээ

Улсын хэмжээнд халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 11 сард 31.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 21 хувиар буурчээ.

Ингэж буурахад:

  • Салхин цэцгээр өвчлөгчид 69 %-аар,
  • Цусан суулгаар өвчлөгчид 50.3%-аар,
  • Вируст хепатитаар өвчлөгчид 28.2%-аар,
  • Сүрьеэгээр өвчлөгчид 6.9% –аар буурсан нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар, бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,030 болж, өмнөх сараас 27.2%-аар, цусаар дамжих халдварын тохиолдол 27 болж,12.9%-аар, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 1,279 болж, 3%-аар, гэдэсний халдварт өвчин 92 болж, 59.1%-аар буурчээ. Харин бусад өвчлөл 58.3%-аар нэмэгдсэн байна.

Мөн өнгөрсөн сард улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын дөрвөн тохиолдол илэрч, нийт тохиолдол 309 болсон байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан