Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УГТЭ-ийн хамт олон өнөөдөр гадаадад хийгддэг байсан мэс заслыг Монголдоо хийлээ

УГТЭ -ийн Зүрх судлалын тасгийн Хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий, судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын сувилагч, инженер, техникч нарын хамтарсан баг Монгол Улсад пейсмейкер, зүрхний ресинхронизаци эмчилгээний дэвшилтэд шинэ арга болох зүрхний судсан дотуурх мэс заслын “ГИССИЙН БАГЦЫН ПЕЙСМЕЙКЕР СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭ”-г эх орондоо нэвтрүүлж, анхны тохиолдлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Ийнхүү зүрхний цохилт цөөрөх хэм алдагдал, зүрхний жигд бус агшилтыг засах эмчилгээний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эмчилгээг иргэд эрүүл мэндийн даатгалаар санхүүгийн ямар нэгэн бэрхшээлгүйгээр эх орондоо хийлгэх боломжийг бүрдүүллээ.

Энэхүү аргачлал нь дэлхий дахинд шинэ тутам хэрэглэгдэж байгаа бөгөөд зүрхний жигд агшилтыг үүсгэх хамгийн өндөр үр дүнтэй аргад тооцогддог юм. Олон улсад цөөн тооны зүрхний төвүүдэд хийгдэж буй тус дэвшилтэт арга Монгол Улсад нэвтэрч буй нь УГТЭ-ийн зүрхний хэм судлалын тусламж үйлчилгээ олон улсын түвшинд хүрснийг илтгэж байгаа билээ.

2 Сэтгэгдэл
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
Bayar hurgei UGTE hamt olondoo Ter dundaa zurh sudasni tasgiin hamt olond ajlin amjilt husie .Manai emch nar mundag shu
Хамгийн их уншсан