Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Амбасэлма: Улаанбаатар хотод 6, Сэлэнгэд 1 тохиолдол шинээр илэрч, манай улсад бүртгэгдсэн ний халдварын тоо 905 боллоо  

ДОТООДОД БҮРТГЭГДСЭН ХАЛДВАРЫН ТОО 454 БОЛЛОО

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлма : "2020 оны 12-р сарын 10-ны өдөр 20,633 хүнд шинжилгээ хийснээс долоон хүнээс халдвар илэрсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод 6, Сэлэнгэд 1 тохиолдол шинээр илэрч, манай улсад бүртгэгдсэн ний халдварын тоо 905 боллоо. Улаанбаатар хотод бүртгэсэн 6 халдварын 4 нь өмнө нь бүртгэгдсэн тохиолдлын хавьтал бол хоёр нь Амгалан гаалийн ажилтан болон түүний хүүхдээс илэрсэн. Гаалийн газарт тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнээс халдвар илэрсэн. Сэлэнгэд нэг тохиолдол илэрсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрлээ. Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд дотоодын халдварын 454 боллоо" гэв. 

Гаалийн ажилтанд халдвар илэрсэнтэй холбоотой түүний ойрын хавьтал 50 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Хоёрдогч хавьтал болох 114 хүнийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. 

2020 оны 12-р сарын 11-ний 11:00 цагийн байдлаар дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 454 болсноос 

  • Улаанбаатарт - 138
  • Сэлэнгэ аймагт - 208
  • Дархан-Уул аймагт - 45
  • Орхон аймагт - 25
  • Дорноговьд аймагт  - 31
  • Говьсүмбэр аймагт - 
  • Архангай аймагт - 3 болоод байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан