Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Амбасэлмаа :Сэлэнгэ аймаг дахь хавьтлын давтан шинжилгээгээр 1 хүнд коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
2020 оны 12-р сарын 7-ны өдөр  нийт 27488 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс 1 хүнд коронавирус илэрлээ. Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймгуудад шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. 

Ийнхүү дотоодын халдварын тоо 440, манай улсад бүртгэгдсэн халдвар 888 болоод байна. Мөн 43 хувь буюу 384 хүн эдгэрчээ. 

Хавьтлуудын шинжилгээг давтан хийж байгаа ба УБ-т 1609 хүнд, Сэлэнгэ аймагт 709, Замын-Үүд суманд 215 хүнд шинжилгээг тус тус хийсэн.  Шинэ тохиолдол нь Сэлэнгэ аймаг дахь хавьтлын давтан шинжилгээгээр илэрч тус аймагт нийт 204 тохиолдол бүртгэгдлээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан