Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДОТООДЫН ХАЛДВАР 439, НИЙТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР 887 БОЛООД БАЙНА

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 12-р сарын 6-ны өдөр 38 тохиолдол илэрсний 32 нь Улаанбаатарт байна. Үүнээс 29 нь халдварын ойрын хавьтлууд үлдсэн 3 нь эрүүл мэндийн ажилтан байна. Мөн Сэлэнгэд 2, Дорноговь 3, Орхон аймагт 1 тохиолдол шинээр нэмэгдэж, дотоодын халдварын тоо 439, манай улсад бүртгэгдсэн халдвар 887 болоод байна. 

Батлагдсан тохиолдлоос 384 нь эдгэрсэн бол 494 нь эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүмүүс дунд хоёр хүний биеийн байдал маш хүнд, таван хүний биеийн байдал хүнд, 71 хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

Коронавирусийн халдвартай  3 сартай хүүхдээс 91 настай хүмүүс эмчлэгдэж байна. Тодруулбал, 0-9 насны 51 хүүхэд, 65-аас дээш насны 20 хүн байгаагаас 80, 81, 91 настай ахмад хүмүүс байна. Мөн эмчлэгдэж байгаа нийт хүмүүсийн 212 нь эмэгтэй, 282 нь эрэгтэй байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан