Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр орон нутаг руу нийт 15 мянга гаруй иргэн зорчжээ

Нийслэлд хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах арга хэмжээг энэ сарын 1-нээс эхлүүлсэн бөгөөд өчигдрийн байдлаар хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр орон нутаг руу нийт 15 мянга 72 иргэн зорчжээ. Тодруулбал,

  • 12 дугаар сарын 01-нд 19 чиглэлд 78 тээврийн хэрэгслээр 2.580 зорчигч,
  • 12 дугаар сарын 02-нд 14 чиглэлд 101 тээврийн хэрэгслээр 3.587 зорчигч,
  • 12 дугаар сарын 03-нд 14 чиглэлд 90 тээврийн хэрэгслээр 3.174 зорчигч,
  • 12 дугаар сарын 04-нд 15 чиглэлд 83 тээврийн хэрэгслээр 2.916 зорчигч,
  • 12 дугаар сарын 05-нд 14 чиглэлд 80 тээврийн хэрэгслээр 2.815 зорчигч зорчсон байна.

Харин орон нутгаас нийслэл рүү 3527 зорчигч (12 дугаар сарын 01-нд 12 чиглэлээс 22 тээврийн хэрэгслээр 478 зорчигч, 02-нд 16 чиглэлээс 46 тээврийн хэрэгслээр 1177 зорчигч, 03-нд 14 чиглэлээс 41 тээврийн хэрэгслээр 905 зорчигч, 04-нд 14 чиглэлээс 39 тээврийн хэрэгслээр 552 зорчигч, 05-нд 14 чиглэлээс 50 тээврийн хэрэгслээр 415 иргэн) зорчжээ.

Хувийн тээврийн хэрэгслээр нийслэлээс орон нутаг руу 5953 зорчиг 2088 тээврийн хэрэгслээр, орон нутгаас нийслэл рүү 4446 зорчигч 1792 тээврийн хэрэгслээр зорчсон байна.

Нислэгийн мэдээллээр Улаанбаатараас орон нутаг руу нийт 516 зорчигч, тодруулбал: 

  • 12 дугаар сарын 04-нд гурван чиглэлд 273 зорчигч,
  • 12 дугаар сарын 05-нд дөрвөн чиглэлд 243 зорчигч,

Харин орон нутгаас Улаанбаатар руу нийт 233 зорчигч

  • 12 дугаар сарын 04-нд хоёр чиглэлээс 69 зорчигч,
  • 12 дугаар сарын 05-нд дөрвөн чиглэлээс 164 зорчигч тус тус зорчжээ.

Нийслэлийн гурван авто буудлаас хот хоорондын тээвэрлэлт хийж дууссаны дараа тогтмол ариутгал хийж буйг ЗТХЯ-наас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан