МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮНИЙГ 50 ХУВИАР ХӨНГӨЛЛӨӨ
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 2021 оны 4 дүгээр сарын 1 өдрийг хүртэл 50 хувиар бууруулах тогтоолыг баталлаа. Өөрөөр хэлбэл иргэд 1 тонн түлшийг 150 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол 75 мянган төгрөгөөр худалдан авах боломж бүрдэж байна. Ингэснээр тогтоол хэрэгжих 4 сарын хугацаанд Засгийн газраас иргэдэд 30 гаруй тэрбум төгрөгийн бодит дэмжлэгийг үзүүлж байгаа юм.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас амьдралын бололцоо тааруу 10 мянган өрхөд тус бүр 37 шуудай сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 7500 айл, өрх түлшээ хүлээн аваад байна.
Эх сурвалж:БОАЖЯ
1 Сэтгэгдэл
иргэн
Монгол улсын ЗГ шахмал түлшний үнийг 150000-аас 75000₮ болтол бууруулжээ. Сайн хэрэг! Гэхдээ тайлбар авмаар байна. Яаж бууруулав? Зах зээлийн эдийн засгийн үүднээс аваад үзвэл Засгийн газрын энэ шийдвэр ТТТ ХХК-г дампууруулж болзошгүй. Эндээс 2 гаргалгаа харагдаад байна. Хувилбар-1: Магадгүй ТТТ ХХК-ийн үйлдвэрлэж байгаа 1 тонн шахмал түлшний бодит өртөг 150000₮ биш 75000₮ байж магадгүй юм. Тэгвэл ашиг харахгүйгээр бодит өртөгт хүртэл бууруулж болох юм. Хэрэв тийм бол өртгийг нугалж зардаг байжээ гэж ойлгогдохоор Хувилбар-2: Хэрэв 1 тонн шахмал түлшний бодит өртөг 150000₮ мөн бол ТТТ ХХКомпаний үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд Засгийн газраас алдагдлыг нөхөж татаас (дотация) өгөх хэрэгтэй болно. Энэ тохиолдолд татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвөөс л өгөх болно. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаатай л адил хэрэг
2020.12.03