Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Д.Нямхүү: Зургаадугаар сарын 21-ний өдөр 359 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнд коронавирус илэрлээ

Зургаадугаар сарын 21-ний өдөр 359 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнд коронавирус илэрлээ. Нур-Султан-УБ-ын онгоцоор ирсэн 4 хүний давтан шинжилгээгээр, Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн 2 хүний шинжилгээнд, мөн Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ.
6, 11, 12, 29, 38, 39, 63 насны  хүмүүст коронавирус илэрсэн. Зургаан эрэгтэй, нэг эмэгтэй хүн байна.

Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн 265 хүнд шинжилгээ хийлээ. Ажиглах байранд тусгаарлагдсан 38 хүнд давтан шинжилгээ хийхэд вирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан тус бүр 3 хүний давтан шинжилгээ хийлээ.
Долоон хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа. Халдвартай нь батлагдсан 213 тохиолдол, үүнээс 153 хүн эдгэрлээ. Үүнд, жирэмсэн 2, хоёр иргэн, 3 оюутан байна. 19-45 насны хоёр эрэгтэй, 5 эмэгтэй 7 хүн эдгэрч гарлаа.
60 хүн ХӨСҮТ-д эмчилгээнд байна. 53 хүний бие хөнгөн, 7 хүн хүндэвтэр байна. Эдгэрсэн хоёр жирэмсэн хүний нэг нь төрөх дөхсөн тул ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаад ХӨСҮТ-д хүүхдээ төрүүлнэ. Бид дараагийн онгоцуудаа хүлээн авах бэлтгэл хангаад байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан