Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр гурван лабораторид нийт 339 шинжилгээ хийлээ. 336 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин гурван хүнд коронавирус илэрлээ. Тухайлбал, Алтанбулаг боомтоор орж ирсэн ОХУ-ын 59 настай иргэн, Беларусийн 37 настай иргэн, Монгол Улсын 32 настай иргэн гээд гурван жолоочид илрээд байна. Тэднийг өнөөдөр ХӨСҮТ-ийн эмчилгээнд оруулж эхэлсэн байгаа.
Тусгай үүргийн онгоцоор өчигдөр эх орондоо ирсэн бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулсан. Бүгдэнд нь коронавирус илрээгүй.
Мөн өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн ажиглалт руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 204 болсон бол эдгэрсэн хүний тоо нь 132.
Эмчилгээнд байгаа 72 хүний 67 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна” гэлээ.