Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.НЯМХҮҮ : НЭГ ХҮН ЭДГЭРЧ ДАРААГИЙН ШАТНЫ ХЯНАЛТАД ШИЛЖЛЭЭ

Зургаадугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 413 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь шинэ төрлийн "коронавирус" илрээгүй байна.

Тухайлбал: ажиглах байранд буй 16 хүнийн шинжилгээ, тавдугаар сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн 358 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ,мөн тандалтын зорилгоор гурван хүнд шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, авто тээврийн 22 жолоочийн шинжилгээ хийхэд "COVID-19" илрээгүй байна.

Харин нэг хүн эдгэрч дараагийн шатны хяналтад шилжсэн талаар ХӨСҮТ мэдээллээ. Монгол Улсад батлагдсан шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын 197 тохиолдлоос 109 хүн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 88 хүн эмчлүүлж байгаагаас 80 хүний биеийн байдал хөнгөн, найм нь хүндэвтэр байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан