Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Д.Нямхүү:Элэгний хавдартай 64 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдээд эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 14-нд гурван лабораторид нийт 258 хүний сорьцонд шинжилгээ хийлээ. Бүгдэнд нь коронавирус илрээгүй.

Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжиж байна. Тэдний 8 нь оюутан, хоёр нь 49-65 настай иргэн. Эдгэрсэн хүмүүсийн эмчилгээ 17-55 хоног үргэлжилсэн. Оюутнуудын эмчилгээний хоног цөөн байлаа. Элэгний хавдартай 64 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Мөн 49 настай иргэн 55 хоног эмчлэгдээд гарлаа.

ХӨСҮТ-д 132 хүн тандалт судалгаа, хяналт, эмчилгээнд байна" гэлээ.

Хамгийн их уншсан