Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр нийт 241 хүнд шинжилгээ хийлээ. 238-аас нь халдвар илрээгүй. Харин Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 184 хүний гурвыг нь ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан талаараа өчигдөр бид мэдээлсэн. Тэднээс коронавирус илрээгүй. Өчигдөр үлдсэн 181 иргэний сорьцыг шинжлэхэд гурваас нь коронавирус илэрлээ.
Ийнхүү манай улсад батлагдсан тохиолдол 3-аар нэмэгдэж, 197 болж байна. Эдгээр хүмүүсийн 95 нь эмчлэгдэж гарсан байгаа. Өнөөдөр гэхэд зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Бүгд оюутан. Эмчилгээнд байгаа 102 хүнийхээ биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 91, хүндэвтэр 11 байна. Жирэмсэн эмэгтэй гурав, хорт хавдартай иргэн нэг, чихрийн шижин өвчинтэй нэг хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэлээ.