Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Нарангэрэл: АНУ, Өмнөд Америк, зүүн Азийн орнуудад коронавирусийн халдвар эрчтэй тархаж байна

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар АНУ, Өмнөд Америк, зүүн Азийн орнуудад халдвар эрчтэй тархаж байна. Иймээс ДЭМБ-ын ерөнхий захирал халдвар эрчимтэй тархсаар байгаа тул анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй хэмээн анхааруулсаар байна.
Тувад өвчлөл эрс нэмэгдсэн учир сүүлийн 14 хоногт хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрсэн тул иргэддээ гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгч байна. 
Токиогийн онгоцоор өчигдөр ирсэн 261 хүнээс Цэргийн эмнэлэгт 12, бусад хүмүүсийг зочид буудлуудад тусгаарлалаа. Тусгаарлалтад 1-5 насны 49 хүүхэд, 21 жирэмсэн эх байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан