Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Нямхүү: 18-25 насны 10 оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 8-нд хоёр лабораторид нийт 40 шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй. 18-25 насны 10 оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Тэдний тав нь цэргийн сургуулийнх, тав нь Алтанбулаг боомтоор орж ирсэн оюутан. Өчигдөр Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 зорчигчийн хоёрыг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан байгаа. Мөн 15 хүнийг нь Цэргийн төв эмнэлэгт 15 тусгаарласан. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу маргааш гарна” гэлээ.

Хамгийн их уншсан