Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБТЗ-ын удирдлагууд  "ШБАЗ-2019"-д амжилттай оролцсон хүмүүсээ шагнаж урамшуулжээ

УБТЗ-ын хэмжээнд нийт ажилтнуудын бүтээлч санал санаачилгыг өрнүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээний технологийг боловсронгуй болгох зорилгоор зохион байгуулдаг "ШБАЗ-2019" болзолт уралдааныг дүгнэж, амжилттай оролцсон алба, хэлтэс, төв, салбар, нэгж, ажилтнуудын шагналыг замын удирдлага өчигдөр гардуулж баяр хүргэжээ. ШБАЗ-2019 болзолт уралдаанд нийт 120 гаруй бүтээл, загвар ирснээс ГТХАБ-ыг хангах чиглэлээр 25, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр 32, хөдөлмөр хөнгөвчлөх чиглэлээр 36, ХАБЭА-н чиглэлээр 16, программ хангамжаар 4, ном, сурах бичгийн чиглэлээр 13 бүтээл, загвар ирсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан