Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ДБХХ-ийн Ус, дулаан хангамжийн хяналтын чиглэлийн улсын /ахлах/ байцаагчид Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг бэхжүүлэх, болзошгүй шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 01 дугаартай “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэр дэх Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж байна.Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулахаар холбогдох байгууллагуудад хүргүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан