Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орхон аймагт байгаа дам хавьтлын 12 хүний шинжилгээний хариу орой гарна

Орхон аймгийн  Онцгой комиссоос хэвлэл мэдээллийн байгууллагуудад өдөрт 2 удаа тогтмол мэдээлэл өгдөг аж. Өнөөдөр мэдээлэл өгөхдөө “Орхон аймагт вирусийн сэжигтэй тохиолдол болон батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байхгүй. Харин ойрын хавьтлуудын дам хавьтлууд болох 12 хүн байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдаагүй. ХӨСҮТ-д шинжилгээний сорьцыг хүргүүлсэн. Өнөө орой /2020.03.12/ урьдчилсан байдлаар хариу ирнэ.

Орхон аймагт хүнс болон эм эмнэлгийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа бөгөөд 3-р сарын 15-аас нөөцийн мах худалдаанд гарна. Иймд хотын хэмжээнд хүнсний хомсдол үүсэх асуудал гарахгүй” гэжээ.

Мөн хөл хорионы улмаас Эрдэнэт хотод саатсан иргэдээс хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг өнөөдрөөс гаргаж эхэлсэн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан