Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэдэгдэл:БНХАУ-ын иргэдийг Монгол Улсын нутаг дэвсгэрт буулгахгүй

Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Эрээн чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болсон талаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс мэдэгдэл гаргасан байна.

Мөн Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж буй гадаад иргэдийг тээвэрлэхгүй ба Монгол Улсад нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдсэн байна.

Түүнчлэн цахимаар олон улсын тасалбар худалдахгүй болохыг анхааруулжээ.

Харин дээрх хугацаанд Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол Улсад ирж буй Монгол иргэдийг саадгүй тээвэрлэх бөгөөд орон нутгийн бүх чиглэлд зорчигчийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн аялж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан