Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК НЬ БЭЭЖИН, ХОНКОНГИЙН ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГЭЭ ЦУЦАЛЛАА

МИАТ ТӨХК нь Корона вирусын дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцлаад байна.

Зарим мэдээллийн хэрэгслээр бүх нислэгээ цуцласан гэх ташаа мэдээлэл явж байгааг анхаарна уу.

МИАТ компани Бээжин хотын чиглэлд 2-р сард нийт 10 нислэг, Хонконг хотын чиглэлд 2 болон 3-р сард нийт 8 нислэг цуцласан бөгөөд бусад нислэг хэвийн үргэлжилж байна.

Бид нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байна.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаараас авна уу.

НИСЛЭГ ЦУЦЛАГДСАН АЯЛЛУУД

Бээжин хот: 2-р сарын 3,5,7,9,11,12,14,17,19,29 өдрийн ОМ223\224
Хонконг хот: 1-р сарын 31, 2-р сарын 14-ны өдрийн ОМ297\298 болон 2-р сарын 3, 24, 3-р сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972 аяллууд

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан