Австрали улсад очсон Монгол Улсын иргэн шинэ корона вирусийн халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тухайн иргэнийг Монголоос шууд очсон мэтээр ташаа мэдээлэл багагүй дэгдээд байна. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор ЭМЯ-наас тайлбар ирүүллээ.
Тайлбарт “Өвчтөн "М" 34 настай, эрэгтэй. БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мелбурн хотод 2020 оны 1 сарын 19-нд очсон. Онгоцонд байхдаа шинж тэмдэггүй байсан ба Мелбурнд ирсний шөнө халуурсан. Эмнэлэгт хандаж тусгаарлагдан 1 сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ Коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-ээр дамжуулан мэдээллээ. Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой байна” гэжээ.