2020 оны 1 сарын 13-15-ны өдрүүдэд Мадридад тогооч нарын конгресс болох Madrid Fusion зохион байгуулагдах бөгөөд энэхүү арга хэмжээ нь 18 жилийн турш тогооч нарын ерөнхий чиг хандлагын харуулж чаддаг томоохон арга хэмжээ юм. Энэхүү үйл ажиллагаанд ОХУ-ыг төлөөлөх нэр хүндтэй үүрэг Москва болон Санкт-Петербург хотын алдартай тогооч ах дүү нарт оногджээ.
Жил бүрийн нэгдүгээр сард дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тогооч, нарийн боовны тогооч, дарсны мэргэжилтнүүд, хоолны шинжээчид ирж буй шинэ оноо шинэ санаа, шилдэг бүтээлээрээ угтахаар Испаний нийслэлд хуран цуглардаг нь Madrid Fusion юм.
Энэхүү цуглаан дээр Испаний шилдэг тогооч нар илтгэл тавихаас гадна өөр улс орноос уригдсан шилдэг мэргэжилтнүүд мөн илтгэл тавьдаг байна. Энэ удаад ОХУ-ын мэргэжилтнүүд 2 дахь удаагаа илтгэл тавих гэж байна. 2018 онд Санкт-Петербург хотын тогооч Дмитрий Блинов болон Игорь Гришечкин нар уригдаж байсан бол энэ удаад Москвагийн Twins Garden рестораны ахлах тогоо ах дүү Иван болон Сергей Березуцкие, Санкт-Петербург хотын Bourgeois Bohemians рестораны ахлах тогооч Артем болон Алексей Гребенщиковы нар уригджээ.
Зохион байгуулагчдын хэлж байгаагаар 18 дах удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээ нь “насанд хүрч” байна. Энэ удаагийн арга хэмжээний агуулга нь Essential Cuisine: Conscious Simplicity буюу орчуулбал Гал тогооны үндэс нь: энгийн байдал юм. Энэ нь илүү орц найрлага үгүй ч бүтээгдэхүүний өндөр чанар, баялаг санааг чухалчлах юм байна. Үзэсгэлэн нийт 18000 мкв талбайд гарах бөгөөд энд рестораны бизнес, маркетингийн үр нөлөө, хүнсний бүтээгдэхүүнээс үүсэх харшил, нарийн боовны үйлдвэрлэлийн чиг хандлага, тогооч нарын авангард бүтээлүүд зэрэг бүх төрлийн сэдвээр мэдээлэл авч болно.
1 сарын 13-нд конгрессын индэр дээр ах дүү Иван, Сергей Березуцкие нар Орос хоолны амт, уламжлал, шинжлэх ухаан дээр үндэслэсэн өөрсдийн хоол арга барил, хандлага зэргийн талаар мэдээлэл өгөх юм байна. Мөн усыг олон байдлаар хэрхэн ашигладаг талаар хэд хэдэн хоол хийж үзүүлэх юм байна. Ах дүү Артем, Алексей Гребенщиковы нар 1 сарын 14-нд “Хоол хүнсний тэнцвэртэй байдал болон ёс зүй” гэсэн сэвдээр илтгэлээ тавих юм байна. Харин 1 сарын 15-нд Madrid International Pastry-гийн тайзан дээр Оросын амттаны талаар, түүний хувьслын талаар мөн илтгэл тавих юм байна.