“Макс групп”-ын ерөнхийлөгч Д.Ганбаатар дөнгөж сая өөрийн цахим хуудсаараа дамжуулан “500 орыг эмнэлгийн зориулалтаар бэлдэж өгье” гэдгээ мэдэгдлээ. Түүний бичсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе. “Хөгшид хүүхдүүдээ эмнэлгийн коридорт хэвтэж байгааг харахаар сэтгэл зовниж байна аа. Хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн орны асуудлыг шийдэж, хувь нэмрээ оруулахад бид бэлэн байна аа. Объектоо түрээслээд, 45 хоногийн дотор суллан 500 орыг эмнэлгийн зориулалтаар бэлдэж өгье. Ханиад томууны дэгдэлт 4 сар хүртэл үргэлжилнэ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80% нь томуу, томуу төст өвнөөс болж эмнэлэгт хэвтэж байна. Дараа жил дахиад энэ асуудал үргэлжилнэ. Холбогдох газрууд нь анхааралдаа авна биз ээ” гэсэн байв.