Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо Жолоодох эрхийг хассан тохиолдолд хугацаа дуусахаас өмнө сэргээх боломжгүй ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо Хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна Э.Анхбаяр: Ирэх долоо хоногт менингококкт халдварын эсрэг 2000 тун вакцин ирнэ Нийтийн тээврийн үйлчилгээнд “Ub smart card”, “Ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна ЗГ: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулахыг даалгалаа Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна

 

Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 12-14 хэм хүйтэн байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

 2020 оны 01 дүгээр сарын 08-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20  хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

 2020 оны 1 дүгээр сарын 09-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон говийн аймгуудын ихэнх, төв аймгуудын өмнөд хэсгээр, 12-нд баруун болон говийн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан