Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Д.Батбаяр: Оффшор данснаас болж 40 тэрбумын хөрөнгө оруулалт саатаад байна

Л.НОМИН
УИХ-ын сонгуулийн өмнө Панамын оффшор бүсээс Монгол Улсын 49 иргэний нэр дээр данс болон бүртгэлтэй компани байгуулсан байсныг нийтэд ил болгосон. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сү.Батболд нар дансанд мөнгө байхгүй гэж мэдээлэл өгсөн. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр /Кёкүюшзан/ оффшор данстай байсан тухай яригдаж эхэлсэн. Даваагийн Батбаяр гэдэг нэр дээр хоёр компанийн бүртгэл байжээ. Үүний дараа тэрээр хэвлэлийнхэнд хандаж “Япон улсад сүмо бөх барилдаж байхдаа нээсэн хэдэн данс бий. Гэхдээ ямар ч мөнгө байхгүй, хаалгаагүй байсан.
Гадаадад байгаа дансыг би ойлгохдоо оффшор гэж бодож байгаа. Үнэхээр миний нэр дээр оффшор данс байгаа үгүйг нь хуулийн байгууллагаар шалгуулна” гэж хэлсэн.
Тэгвэл өчигдөр тэрээр өмгөөлөгчийнхөө хамт хэвлэлийнхэнд дахин хандлаа. Даваагийн Батбаяр гэдэг нэр дээр Панамын оффшор бүст IMPOX компани 2008 оны нэгдүгээр сарын 28-нд байгуулж, 2012 оны арваннэгдүгээр сард тус бүст бүртгүүлсэн ч дампуурсан байна. Мөн GUMAX гэх компанийг 2008 оны нэгдүгээр сарын 28-нд байгуулан 2012 оны арваннэгдүгээр сарын 1-нд бүртгүүлээд одоо дампуурсан гэдэг мэдээлэл гарч ирж буй. Энэ хүн бол Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Батбаяр аж. Тиймээс буруу ойлголт нийгэмд бий болгосон мэдээллийг залруулахаар болжээ.
УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр “Оффшор дансанд авлига, буруу аргаар олсон мөнгөө нуудаг гэж ойлгодог. Би 17 настайгаасаа хойш Японд барилдаж, олон монгол бөхчүүддээ амжилт гаргах замыг нь нээж өгсөн. Тэр үедээ цалингаа авдаг, ашигладаг таван данс надад байсан. Одоо энэ дансанд мөнгө байхгүй, хаалгаагүй байдаг юм. Өнгөрсөн тавдугаар сард буюу өнгөрсөн хавар анх оффшор бүст данстай гэж миний нэр байна гэхэд энэ Японд байгааг хэлж байна л гэж ойлгосон. УИХ-ын сонгуулийн өмнөх үе болохоор Ардчилсан намын дарга З.Энхболд оффшор данстай бол нэр дэвшүүлэхгүй гэхэд би нэрээ татсан. Энэ асуудалд холбогдсон учраас би нэр дэвшихгүйгээ намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар мэдэгдэж, татгалзсан. Гэтэл түүнээс хойш оффшор данстай гэдэг мэдээлэл гарснаас болж миний хувийн компанид орох байсан хөрөнгө оруулалт саатаад байна. Хаана ч явсан намайг оффшор данстай гэж байсан. Манай компанийн барилгын салбарт 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Япон улсаас орж ирэх гэж байсан нь зогсоод байгаа. Манай барилгын компани 3-4 хороолол барьж, олон хүнийг ажилтай болгосон. Харин “Монгол” телевиз Даваагийн Батбаяр гэдэг хүн нь Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч юм байна гэдэг мэдээлэл бэлтгэж хүргэсэн. Тийм учраас энэ оффшор гэдэг асуудалд холбогдсон хүн бол өөр Батбаяр шүү гэж олон нийтэд мэдээлж байгаа юм. Буруу ойлголт явсаар хувийн компанийн ажилд маш том саад учирч байгаа учраас энэ залруулгыг өгч байна” гэлээ.
Түүний үзэж байгаагаар төрийн алба хашиж байгаа хүн оффшор бүст данстай, компанитай байж болохгүй. Бизнесийн салбарт ажиллаж байгаа бол тодорхой хэмжээнд ийм данс байхыг үгүйсгээгүй. Бизнесийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй бол данстай байх нь буруу зүйл биш гэсэн юм.

Харин зургаан сарын турш нэр нэгтийн чих нэг болж андуурагдсан Даваагийн Батбаяр гэж хэн байв. Дөч гаруй насны Даваа овогтой Батбаяр гэдэг хүн Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчөөр ажилладаг байна. 1981-1991 онд дунд сургууль, 1991-1995 онд Хөдөө аж ахуйн их сургууль, 2003-2006 онд Монгол Улсын их сургуулийн Хуульзүйн сургуулийг тус тус төгсчээ. 1996-2000 “Дамбо трейд” ХХК-ийн захирал, 2000-2013 “Умбайн шим” ХХК-ийн захирал байсан гэж товч намтартаа бичжээ. Тэгвэл Орхон аймгийн ИТХ-д 2012-2016 онд төлөөлөгчөөр ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сард болсон сонгуулиар дахин сонгогдсон байна.

0 Сэтгэгдэл