Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гавьяат жүжигчин Ж.Оюундарь Ардын жүжигчин цолоор шагнагдана

Жил бүрийн Сар шинийн баярыг угтан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан салбар салбарын хүндэт эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнадаг уламжлалтай. Улсын Драмын Эрдмийн Театраас мэдээлснээр гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нар энгэрээ мялаалгахаар болжээ.

Тодруулбал XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Ардын жүжигчин” цолоор, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Гавьяат жүжигчин” цолоор шагнагдах болсон байна.

Эх сурвалж: Улсын Драмын Эрдмийн Театр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан