Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина

Нийслэлийн хэмжээнд ЕБ-ын 303 сургуульд 380.621 сурагч суралцаж байна. Нийт сургуулийн 76 хувь нь буюу 231 сургууль хотын төвд байрладаг бөгөөд тэдгээр сургуульд 294.156 сурагч суралцаж байгаа юм. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн датанд тулгуурлан судлаачдын тооцоолсноор ЕБС-иудын ойр орчимд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. 

Жишээлбэл, НЕБ-ын 31 дүгээр сургуулийн нийт суралцагчдын 35 хувь нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь л харьяаллын бүсийн сурагч байдаг бол үлдсэн 65 хувь нь зөөвөрлөгдөн ирж байна. 500 гаруй хүүхэд 10 км зайнаас, 1000 орчим хүүхэд 3-5 км зайнаас тухайн сургуульд зөөвөрлөгдөн ирдэг. Энэ бол ЕБС-ийн ачаалал хотын төв хэсэгт ихсэж, хотын зах руу саарч буйг харуулсан үзүүлэлт юм.

Тиймээс бага сургуулиудын хотын төв рүү төвлөрч буйг сааруулахын тулд гэр хорооллын бүсэд дэд төвүүд байгуулж, дэд төвийнхөө орчимд сургуулиуд барихаар төлөвлөсөн. Энэ нь агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулахад бодитоор хувь нэмрээ оруулна гэж судлагджээ. Эхний ээлжид Шар хад дэд төвд дөрөв, Сэлбэ дэд төвд дөрөв, Баянхошуу дэд төвд хоёр, Толгойт дэд төвд хоёр, нийт 12 бага сургуулийг барихаар төлөвлөж байна. Хоёрдугаар ээлжид 14 бага сургуулийг бусад хүртээмжгүй байгаа хэсэгт барина. Улмаар нийт 26 сургуульд 21.840 суралцагч сурах боломж бүрдэнэ. Эдгээр бодлого шийдвэр Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж зохион байгуулагдах юм.

Төвийн сургуулиуд руу зорчих хөдөлгөөнөөс шалтгаалж, ажлын өдрүүдэд өглөөний 07:00-09:00 цагийн хооронд 32 хувиар, оройны 17:00-20:00 цагийн хооронд 21 хувиар замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг байна. Харин амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өглөө, оройн дээрх цагуудад 12 хувьтай байдаг. Мөн нийт суралцагчдын 47,7 хувь нь бага сургуулийн суралцагч байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

2025-02-21 15:20

Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина

2025-02-21 14:05

“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээнд Хурд хамтлаг оролцоно

2025-02-21 12:30

Чингэлтэй дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна

2025-02-21 11:19

Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууц, Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ирэх зун ашиглалтад оруулнa

2025-02-20 16:55

Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна

2025-02-20 16:52

НЕБ-ын 34 дүгээр сургуулийн сурагчид “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрт хамрагдлаа

2025-02-20 16:18

Чингэлтэй дүүрэг мөсний шагайн харвааны тэмцээнд шилдгүүдээ тодрууллаа

2025-02-20 12:30

Сонгинохайрхан дүүргийн VI хороонд 712 айлын орон сууц барина

2025-02-20 11:50

Энэ сарын 22-27-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулна

2025-02-20 08:15

Халиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооно

2025-02-19 19:00

Улаанбаатар хотод 2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ

2025-02-19 18:07

Сүхбаатар дүүргийн мөсний шагайн харвааны тэмцээний шилдгүүд тодорлоо

2025-02-19 16:07

Төслийн менежмент болон KPI гүйцэтгэлийн үнэлгээний сургалтад нийслэлийн удирдлага хамрагдаж байна

2025-02-19 15:14

Баянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ

2025-02-18 20:12

Хурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно

2025-02-18 18:30

Теле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна

2025-02-18 17:42

СХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна

2025-02-18 16:50

Дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа

2025-02-18 13:45

Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна

2025-02-18 11:45

Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан