Зургийг: Michael Nagle/Bloomberg
Apple ирэх дөрвөн жилд дотооддоо 500 тэрбум ам.доллароор хөрөнгө оруулж, 20 мянган ажлын байр бий болгонТехнологийн салбарын томоохон компаниуд ирэх жилүүдэд АНУ-д 1 их наяд ам.доллароор хөрөнгө оруулах амлалт өгөөд байна. Тухайлбал, Apple ирэх дөрвөн жилд дотооддоо 500 тэрбум ам.доллароор хөрөнгө оруулж, хиймэл оюуны серверүүд үйлдвэрлэн, 20 мянган ажлын байр бий болгоно гэж мэдэгдлээ.Мөн Д.Трамп тангараг өргөсний дараагийн өдөр OpenAI, Softbank болон Oracle хамтарч АНУ даяар хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх хамтарсан Stargate компани байгуулснаа зарласан. Эдгээр компани мөн ирэх дөрвөн жилд нийт 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Эхний ээлжид 100 тэрбум ам.доллар зарцуулж, “Америкчуудад хэдэн зуун мянган ажлын байр бий болгоно” гэж мэдэгдсэн юм.
Түүнчлэн арван хоёрдугаар сард Softbank-ийн Гүйцэтгэх захирал Масаёши Сон АНУ-д ирэх дөрвөн жилийн хугацаанд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа мэдээлсэн. Энэ хүрээнд хиймэл оюун, дэд бүтэц, дата төвүүд, хагас дамжуулагч, эрчим хүч зэрэг салбарт төвлөрсөн 100 мянган ажлын байр бий болгоно гэдгийг онцолж байлаа.Үүнээс гадна Microsoft АНУ-ын дата төвүүдийг 40 тэрбум ам.доллароор, Meta хиймэл оюуны төслүүдийг 65 тэрбум ам.доллароор санхүүжүүлэхээр байна. Мөн Damac болон Amazon, Anduril компаниуд багаар бодоход 32 тэрбум ам.долларыг дата төв, технологи, дэд бүтэц зэргийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Эх сурвалж:Блүүмбэрг