Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ.Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Санхүү, эдийн засийн хорооны гишүүн Хоу Юунжы, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нар угтан авлаа.Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороон дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийнэ.Уулзалтаар хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, УИХ дахь Парламентын найрамдлын бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцоно.БНХАУ-ын төрийн эрх барих дээд байгууллага нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал юм. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь бүх муж, шууд харьяа хот, өөртөө засах орон, засаг захиргааны онцгой бүс болон Хятадын ардын чөлөөлөх армиас 5 жилийн хугацаатай сонгогдсон төлөөлөгчдөөс бүрддэг. Төлөөлөгчдийн тоо 3000 хүртэл байх бөгөөд тухайн сонгуулийн хугацааны хяналтын тоог Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо баталдаг байна.Айлчлалын хүрээнд өнөөдөр Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн, Бээжин “Шяоми” цахилгаан автомашины үйлдвэр, Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцана.Улсын Их Хурлын даргын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодын дарга нар, УИХ-д суудалтай таван нам, эвслийн төлөөлөл бүхий УИХ-ын гишүүд, албаны бусад төлөөллүүд багтаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан