МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаар толгойлуулсан тус намын гүйцэтгэх товчооныхон өнөөдөр хуралдаж О.Баасанхүү гишүүнд хариуцлага тооцох эсэхийг ярилцах гэнэ.
Урьдчилан хорих төвд саатуулагдаад буй Г.Сарангэрэлийг элдвээр дарамталсан хэмээн түүний өмгөөлөгч Г.Батбаяр О.Баасанхүү гишүүнд хариуцлага тооцохыг МАХН-аас хүссэн нь ийн гүйцэтгэх товчоо нь хуралдах шалтаг болсон гэж байгаа ч шийдвэр гаргах эрхийг Г.Шийлэгдамба атгадаг. Магадгүй намын даргаасаа багагүй банга хүртээд буй О.Баасанхүү гишүүнийг суудлаас нь ховхлох сайхан далим энэ ч байж болзошгүй гэнэ.
Тиймээс МАХН-ынхан намынхаа үндсэн чигээс хазайж, хувийн тоглолт хийх болсон гэх шалтгаанаар жагсаалтаар УИХ-д заларч, гудамжнаас орж ирсэн гэж хэлүүлэгчдийн нэг болсон О.Баасанхүүг хялбархан нясалчих төлөвлөгөө боловсруулаад буй бололтой.