Жүжигчин Орландо Блум Холливудын алдрын гудамжинд өөрийн гэсэн одтой боллоо. Үүгээр тэрээр Холливудад данстай, өнөө үеийн шилдэг жүжигчдийн нэг гэдгээ баталж байгаа юм. Алдраа мөнхлөх ёслолын ажиллагаанд Орландо Блум эцэг эх болон хүү Флиннтэйгээ оролцжээ. Зургаан сарын өмнөөс тусдаа амьдрах болсон түүний экс эхнэр Миранда Керр "Reebok" брэндийн сурталчилгааны ажлаар Япон, Солонгост яваа учир Орландо Блум хүүгээ харж үлдсэн аж. "Карибын тэнгисийн дээрэмчид", "Бөгжний эзэн", "Хоббит" зэрэг алдартай кинонд тоглож байсан жүжигчин сүүлийн үед Нью-Йоркт суурин байж, Броудвейн театрт тоглож буй "Ромёо, Жульет" жүжгийн гол дүрийг бүтээж байгаа юм.
Орландо Блумын экс эхнэр Миранда Керр Өмнөд Солонгост ирээд байгаа юм.