Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алт олборлолт хоёр дахин нэмэгдэв

Уул уурхайн салбарын статистик мэдээллээс үзвэл  өнгөрсөн сарын байдлаар  “Эрдэнэт” үйлдвэр  542 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Энэ нь төлөвл­сөн хэмжээнийхээ  77 хувийг гүйцэтгэсэн гэсэн үг. Мөн  молибдений үйлдвэрлэл 2.7 мянгад хүрч, төлвөлөгөөнөөсөө давав.  Ингээд зэс, молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 81 хувьтай байна.  Харин нүүрсний  татварын орлого бүрдүүлэлт 178  тэрбум төгрөг буюу 53 хувьтай.
 Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давсан буюу 6985  кг-ийг олборложээ. Энэ алт олборлолт бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.  Алтны далд худалдааг ил болгох хуулийн төслийг УИХ хэлэлцэх болсон. Энэ хууль батлагдвал  алтнаас авах татварын хэмжээ багасна. Ингээд улсын төсөвт орох орлого 60 сая ам.доллараар буурах тооцоо бий. Гэвч жилд тушаах алтны хэмжээ өснө гэж буй билээ. Тухайлбал, Монголбанкинд жилд 1.8-2 тэрбум ам.доллараар үнэлэгдэх алт  тушаагдах  тооцоо гарчээ.
Төмрийн хүдрийн олбор­лолт 4.4  мянган тонн байгаа бө­гөөд татварын орлого бүр­дүү­лэлт нь  40 хувьтай байна. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ огцом өсчээ. Одоогоор 80.6 мянган тонн цайр олборлов. Энэ нь, бас л хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Оны эхний есөн сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 28.867.32 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнийг задлаад үзвэл,  Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 26.281.54, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөрт 1.407.44 сая төгрөг  болно. Харин газрын тосны газар нийт 116 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь төлөвлөгөөгөө мөн л давуулсан тооцоо юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан