Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон овоотын нөөцийг буруу тооцсон бол шинжээчдэд хариуцлага хүлээлгэнэ

Эрдэс баялгийн мэргэж­лийн зөвлөл Өмнөговь айм­гийн Мандал-Овоо сумын ну­таг дахь  Олон овоотын ордыг  18.5 тонн алтны нөөц­тэй гэж баталсан байдаг. Энэ нөөцийг олон улсын  Жорк стандартаар тооцвол 25 тонн болох аж. Гэтэл “Жаст” групп дампуурлаа зарлахдаа  Олон овоот  алтны  ордын нөөц тогтоосон хэмжээндээ бай­гаа­гүй  хэмээн мэдэгдсэн билээ. Ингээд Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас тус ор­дод нөөцийг  тогтоох, уулын ажлын төлөвлөгөөг нь шалгах  ажлын хэсэг  томилогдон ажиллаж байна.

Тус ажлын хэсгийн ах­лагч Уул уурхайн яамны Бод­логын хэрэгжилтийг зохи­цуулах газрын дарга Б.Батхүү  “Жаст компани уулын аж­лын төлөвлөгөөгөө бүрэн батлуулалгүй үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн. Үүнийг нь тодруулахаар ажиллаж байна. Мөн ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөний дагуу ажиллаагүй. Иймд  эхний ээлжинд уулын ажлын төлөвлөгөөний да­гуу явсан эсхийг   хөнд­лөн­гийн маркшейдерийн бай­гуул­лагаар тооцоо хийлгэн тогтоол­гох болсон. Учир нь, тодорхой баримт гарч ирэхгүй байгаа. Хэрэв нөөц батлагдахгүй, буруу тооцсон гэсэн дүгнэлт гарвал тухайн үед Олон Овоот ордод  ажилласан шинжээч, зохиогч нарт хариуцлага тооцно. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл бол шинжээч, зохиогч нарын гаргасан дүгнэлтэд үндэслэж нөөцийг нь баталж бүртгэн авдаг юм” хэмээлээ. Дашрамд дурдахад Олон Овоот  алтны үндсэн ордын нөөцийг 2001-2002 онд хийсэн хайгуул судалгааны ажлаар тогтоосон байдаг. Тэгээд  2005 оны хоёрдугаар сард тус  ордын нөөцийг бодитой зэрэглэлээр Монгол Улсын Эрдэс баялгийн санд бүртгүүлжээ. Энэ үеэр мөн Канад улсын “Вардроп Инженеринг” компаниар бодит нөөцийг олон улсын стандартын дагуу баталгаажуулсан байна.

0 Сэтгэгдэл
Ул суурьтай хандсан нь дээр дэ. Зохиогч шинжээч гэхээсээ илүү олборлолт явуулж байсан компануудийг шалгах нь чухал байх да.
Хамгийн их уншсан