Манай улсын зэсийн баяжмалын үйлдвэрлэл 461 мянган тонн гараад байна. Энэ жил экспортлох зэсийн баяжмалын 73 хувь нь аж. Харин молибдений үйлдвэрлэл 2.441.0 мянган тонн буюу төлөвлөгөөнийхөө 99 хувийг биелүүлжээ. Ингээд зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл 80 хувьтай байна. Оны эхний найман сарын байдлаар 14.9 сая тонн нүүрс экспортолсон. Иймд энэ онд экспортлох хэмжээнийхээ 64 хувийг биелүүлсэн бөгөөд 163.3 тэрбум төгрөгийн татварын орлого улсын төсөвт оруулсан аж. Төмрийн хүдрийн олборлолт 3.8 сая тонн болж төсөвт төвлөрүүлэх орлогынхоо 40 хувийг бүрдүүлэв. Цайрын экспорт 73.8 мянган тонн боллоо. Ингээд улсын төсөвт 24.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ төлөвлөсөн хэмжээнээс хоёр дахин илүү юм. Үүнээс гадна лицензийн төлбөрөөс 22.7 тэрбум төгрөг улсын төсөвт оржээ. Тухайлбал ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн төлбөр 20.7 тэрбум төгрөг байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 872 сая, бусад орлого нэг тэрбум гаруй төгрөг болжээ.