МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
ЭНЭ ОНД ОЮУ ТОЛГОЙ НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛНО
Ашигт малтмалын үнэ хямдарч улсын төсвийн орлого тасраад буй билээ. Эдийн засагчдын тооцоогоор энэ оны сүүлч гэхэд төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарна гэж байгаа. Оны эхний хагас жилийн байдлаар улсын нэгдсэн төсвийн орлого өссөн дүнгээр 2.5 их наяд төгрөг болжээ. Гэтэл зарлага 2.6 их наяд төгрөг болж гарсан байдаг. Энэ нь зарлага өнгөрсөн жилийнхээс 10 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд төсвийн алдагдал 133 тэрбум төгрөг байна. Өнгөрсөн оны эхний хагас жилд төсвийн алдагдал 580 тэрбум төгрөгт хүрч байжээ. Гэсэн хэдий ч валютын ханшийн савалгаа, нүүрсний экспортын уналт нь он дуустал улсын төсөвт дарамт учруулна хэмээн эдийн засагчид үзэж буй юм. Оюу толгой орд улсын төсөвт нэлээд мөнгө оруулна хэмээж байгаа. Тухайлбал, Оюу толгой ХХК энэ жил 300 мянган тонн баяжмал борлуулах төлөвлөгөө бий. Энэ нь биелсэн тохиолдолд нэг тэрбум ам.долларын орлого олох боломжтой ажээ.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл