Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОЮУ ТОЛГОЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮД ЛОНДОНГ ЗОРИНО

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зог­сонги байдалд ороод байгаа. Анх­ны хөрөнгө оруулалтын зар­дал өссөн шалтгааныг Рио Тинто Монголын Засгийн газарт тайл­барлаагүй нь үл ойлголцох байдлыг бий бол­гоод буй юм. Энэ асууд­лыг шийдэх үүднээс тус компани дахь Монголын талыг төлөө­лөх ТУЗ-ийн гишүүдийн аж­лаас нь чөлөөлж, шинэ гишүү­дийг томилоод байгаа. Харин шинээр томилогдсон ТУЗ-ийн ги­шүүд ирэх бямба гарагт Лон­донг зорихоор болжээ. Энэ та­лаар албаны эх сурвалжаас тод­­руулахад “Рио Тинтогийн удирд­­лагуудтай яриа хэлэлцээр үр­­гэлжлүүлнэ. Гүний уурхайд нэ­мэлт санхүүжилт хэрхэн гаргах гэж буй талаар мэдээлэл авна” гэв.  

С.Заяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан