МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
С.Оюун:уурхай тус бүрт тохирсон нөхөн сэргээлтийн стандарт гаргана
Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунтай хөрөнгө оруулалтын орчин, уул уурхай ба байгаль орчны талаар ярилцлаа.
-Манай улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт ногддог. Салбарынхан хууль эрх зүйн таагүй орчноос болоод хөрөнгө оруулалт зогслоо. Бидний хөрөнгийг салхинд хийсгэлгүй нааштай шийдэж өгөөч гэсэн байр суурьтай байна. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Гадаад, дотоод гэлтгүй л хөрөнгө оруулж байна. Манай улс 1990 оноос хойшхи эхний 15 жилд зах зээлд тулгуурласан эдийн засгийн либериал бодлого баримталсан. Ингээд бүхнийг хувьчилна, татвараас чөлөөлнө, төр засаг оролцохгүй гэж хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлж ирсэн. Дараа нь ашигт малтмалын үнэ өндөр болоод ирэхээр төр бүх зүйлд оролцоод 34, 51, бүр зуун хувь эзэмшинэ хэмээн иргэдэд бэлэн мөнгө тарааж эхэлсэн. Одоо төрийн бодлого нь баруун, зүүний гэхээс илүү төв рүү чиглэсэн байх ёстой болоод байна. Төр нь зохицуулалтаа сайн хийж хувийн хэвшил нь ч ашигтай ажиллах хувилбар барих хэрэгтэй.
Ер нь нэг тийш хэт хэлбийхгүй байхыг энэ цаг үе шаардаж байна. Бид гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, өнгөрсөн жил батлагдсан стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтын хууль зэргийг яаруу сандруу баталчихсан. Энэ нь бизнесийнхнийг үргээсэн, эргэлзэх тээнгэлзэх байдал бий болголоо. Одоо УИХ ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах хуулиудыг хэлэлцэнэ. Эрчим хүч, уул уурхай бол стратегийн салбар мөн. Гэхдээ төр заавал бүх зүйлд оролцоод хувь хувьцаа эзэмшиж байж сайхан болно гэсэн үг биш. Алтан хувьцаа ч юм уу өөр зохицуулалт хийж болно.
-Уул уурхай гэхээр л байгаль орчны асуудал хурцаар тавигддаг. Энэ хоёрын харьцаа ямар байх ёстой гэж та боддог вэ?
-Байгаль орчин, уул уурхай хамтран амьдарч болно. Заавал тэрсэлдэж тэмцэх албагүй. Байгаль орчны стандартуудыг дээшлүүлж байгаа. Тухайлбал, нөхөн сэргээлт, гол ус хамгаалах гэсэн стандарт бий. Нэг ёсондоо та нөхөн сэргээлт сайн хийж хариуцлагатай уул уурхай эрхэлбэл та ажилла. Хууль дүрэм мөрдөхгүй, нөхөн сэргээлт олигтой хийж чадахгүй бол таны ажлыг зогсооно гэсэн бодлого баримталж хамтран ажиллах учиртай. Нэг хэсэг нийгэм солигдох ажлын байр, орлого нэгдүгээрт тавигдсан хүнд хэцүү үеийг бид даван туулах нь чухал байсан. Үүнийхээ улмаас байгаль орчноо анхаараагүйгээс хэдэн зуун га талбай нөхөн сэргээгдэлгүй хаягдсан удаатай.
Мөн орон нутагт шийдвэр гаргах, орлого зарцуулах эрх мэдэл байсангүй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд орон нутагт шийдвэр гаргах, орлого хүртэх шинэ зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл байгалийн нөөц ашигласны татвар тухайн суманд зуун хувь ордог болж байгаа. Үүнд ус ашигласан, ан амьтан агнасан, тусгай хамгаалалтын газрын төлбөр орно. Тухайн сум энэ орлог авахаас гадна байгаль орчин нөхөн сэргээхэд тодорхой хувийг нь зарцуулах үүрэгтэй. Ер нь, бид бага багаар суралцаж л байна. Шийдвэр гаргахдаа алдаа дутагдал гаргаж эсвэл асар их цаг хугацаа алддаг. Одоо орон нутаг, хувийн хэвшил төр засаг сайн ярилцаад хэн хэндээ ашигтай шийдвэр гаргаж байх ёстой. Өнөөдөр цаг алдах тутам ажлын байр, орлого хойшилно л гэсэн үг.
-Нөхөн сэргээлтийн талаар сүүлийн жилүүдэд нэлээд ярих болсон. Гэвч манайд стандарт, тодорхой бодлого алга гэсэн шүүмжлэл байдаг. Бас нөхөн сэргээлтийн сан байгуулж барьцааны мөнгө байршуулдаггүй гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Манайд нөхөн сэргээлтийн сайн стандарт байхгүй нь үнэн. Хамгийн сүүлд 2008 онд нөхөн сэргээлтийн стандарт гарсан. Энэ нь алтны шороон ордод тулгуурлаж батлагдсан юм. Одоо манай яам ашигт малтмалын төрөл бүрээр ил, далд уурхайгаасаа хамаараад нөхөн сэргээлт болон уурхайн хаалтын стандарт гаргахаар ажиллаж байна. Шинэ стандарт ирэх жил гарчих байх. Нөхөн сэргээлтийн барьцааны мөнгийг хуулинд тодорхой тусгасан байдаг. Ашиглалтын лицензийн байгаль орчны төлөвлөгөөнд тусгасан ажилд зарцуулах хөрөнгийн 50-иас доошгүй хувь нь барьцаанд байх ёстой хуулийн заалт бий. Бид бас нөхөн сэргээлтийн барьцааны төлбөр тооцоог шинэчилж байгаа. Шинэчилж байгаа журманд нөхөн сэргээлт хийсэн талбайг тухайн орон нутгаас гадна, хариуцаж буй яам, мэргэжлийн хяналтын газар давхар хариуцдаг болох юм.
-Усны төлбөр нэмэгдэхээр эрчим хүчний нүүрс олборлож байгаа компаниудын зардал өсч хүндрэл учирна гэдэг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Одоохондоо усны төлбөр нэмэгдээгүй. Айл өрх, иргэдийн ахуйн хэрэглээний усны төлбөр нэмэгдэхгүй. Үйлдвэрлэлд ашиглаж байгаа усны төлбөрийг нэмэх асуудлыг Засгийн газраар хоёр удаа хэлэлцсэн. Үүнд усаа хэмнэх, дахин ашиглах хөршүүрэг орж байгаа. Тодорхой хэмжээгээр төлбөрийг нь нэмж байж усаа хайрладаг болно. Дотооддоо эрчим хүчний нүүрс нийлүүлдэг компаниудыг яах аргагүй харж үзнэ. Яагаад гэвэл эрчим хүч, иргэдийн хэрэглэх нүүрсний үнэд нөлөөлж магадгүй юм. Харин бусад үйлдвэрлэлийн хэрэглэх усны үнийг бага хэмжээгээр нэмнэ. Тэр нь үйлдвэрлэл нь зогсоод сөхрөхөөр өндөр үнэ биш. Усны төлбөр өнөөдөр бага байгаа. Нийслэлд зарим үйлдвэрүүд Ус сувгийн удирдах газраар усаа хүргүүлсэний хөлсөнд нэг шоо метр тутамд нь 1000 төгрөг төлдөг. Үүнтэй харьцуулахад ус ашигласны төлбөр 50-150 төгрөг байдаг. Үүнийг л бага хэмжээгээр нэмэх асуудал ярьж байгаа юм.
-“Эрдэнэс Таван толгой” компанийн гүний ус ашиглах асуудлыг яаж шийдэж байна вэ?
-Орон нутаг нь гүний цэнгэг ус ашиглуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Хуулиндаа бол ус ашиглуулах эсэх шийдвэрийг байгаль орчин хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу яам гаргадаг. Тэгэхдээ байгаль орчин, усны нөөцийн дүгнэлтийг үндэслэдэг юм. Яамнаас энэ дүгнэлтийг үндэслэж зөвшөөрөл өгдөг хэвээрээ байгаа. Орон нутаг нь цэнгэг усаа үйлдвэрлэлд хэрэглүүлэхгүй гэдэг нь буруу байр суурь биш. Усны хайгуул шинээр хийгээд ундны бус ус ашиглаж болно.
Uurhai burt taarsan standart gej yu baisiin,standart chin neg l durem shaardlagatai baihiig heldeg ym malaa,tus burt n durem zohioj Avilga avah suvag bii bolgoh gej baigaa ym uu malaa,iim teneg ym gej yu baisiin
ДЭМЖ БАЙНА ШҮҮ

0 Сэтгэгдэл
ккккк
зарим хүмүүс уншаагүй ойлгоогүй байж сэтгэгдэл бичихийн кккккк
2013.12.26
2013.09.07
2013.09.06