МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
Хүч нэмэх гээд хөдөлгүүрээ унтраасан хуулиуд
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Уул уурхайг манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр гэх боловч түүний жигд ажиллагаанд саад учруулсан хууль тогтоомжууд удаа дараа гарсаар. Үүнээс гадна нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй явж ирсэн тул байгаль орчин сүйтгээд орхидог жишиг тогтох хандлагатай болсон гээд сөрөг үр дагавар олон. Энд уул уурхайн салбарт тус болохоос илүү, үйл ажиллагааг нь доголдуулж хөдөлгүүрийнхээ тосыг гоожиход хүргэсэн гурван хуулийн тухай өгүүлье.
Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн санд 540 шороон ордод 206.25 тонн, үндсэн 50 ордод 1278.2 тонн алтны нөөц бүртгэлтэй байна. Өнөөдөр алт олборлолт тушаалт төдийлөн их биш юм. Монгол Улс жилд 24 тонн алт олборлож байсан удаа бий.
2006 он. Энэ үеэс алт, зэс, нүүрс гээд ашигт малтмалын үнэ өсч эхэлж байв. Мөн манай улс хөрөнгө оруулагчдын хараанд өртөж мөнгөө бариад ирж эхэлсэн. Тухайн үед нэг унци алт 797 ам.доллараас дээш гарч 1000 руу дөхөж байлаа. Нэг тонн цэвэр зэсийн үнэ ч бас дээш тэмүүлж нэг тонн нь 3000 ам.доллар хүрч байв. Яг энэ үед УИХ Зарим төрлийн бутээгдэхүүнд үнийн өсөлтийн албан татвар ногдуулах тухай хууль баталж хэрэгжүүлсэн. Энэ хууль зарим бүтээгдэхүүнийх гэх боловч дэлхийн зах зээл дээр өдөр, сар, жилээр үнэ нь аажмаар өсч эхэлсэн зэс, алтнаас 68 хувийн татвар авах болсон. Учир нь Лондонгийн металлын биржид нэг унци алт 500, нэг тонн зэсийн баяжмал 2600 ам.доллараас дээш гарсан үед дээрх татвар ногдуулах босго тогтоосон билээ. Дараа нь алт, зэсийн үнэ дахин нэмэгдэхэд дээрх босгыг мөн өндөрсгөсөн. Уг хууль гарснаас хойш алт олборлолт, тушаалт жил бүр буурав.
Тухайлбал Ашигт малтмалын газраас гаргасан тооцоогоор 2010 онд зургаа, сүүлийн хоёр жилд тус бүр таван тонн алт олборлосон гэдэг. Энэ тооцоог хийхдээ тус газар жил бүр алт олборлож буй аж ахуйн нэгжүүдээс хүлээн авдаг ажлын тайланд үндэслэн гаргажээ. Гэтэл төв банкинд тушааж буй алт олборлосноосоо хэд дахин бага байдаг. Жишээ нь 2010 онд Монголбанкинд 2.1, өнгөрсөн онд 1.5 тонн алт тушаасан мэдээлэл бий. Монгол Улс 2010 онд зургаан тонн алт олборлосон нь дэлхийн нийт алт олборлолтын 0.2 хувийг бүрдүүлсэн аж. Харин гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гарахаас өмнө дээрх хувь бүхэл тоогоор илэрхийлэгддэг байлаа. Товчхондоо алт тушаалт буурч дэлхийн томоохон металлын биржид үнэ нь өссөн юм. Нөгөө талаар дээрх хууль хэрэгжиж эхэлсэн нь алтны далд наймаа цэцэглэх хөрс суурийг бэлдэж өгсөн гэж болно. Нинжа нар өнөөдөр хүрз, жоотуу, түмпэнгээ орхиж техникжсэн нь алтны далд наймаа хэрхэн цэцэглэснийг илтгэнэ. Баримт дурьдвал 2006-2010 онд алт хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн 28 хэрэг гарчээ. Ингээд гаалийнхан 95.8 кг алт хураан авч хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Алт тушаалт буурч улсын төсөвт алтны оруулах мөнгө нь багассан ч байгаль орчин сүйтгэсэн нь их. Мөн нинжа хэмээн нэрлэгдсэн хувиараа алт олборлогчдын армийг зузаатгасан хэрэг байлаа. Ийм ч учраас хууль бусаар алт олборлогч нинжа нарын тоо зундаа зуун мянгад хүрсэн удаатай. Ингээд УИХ-аас 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гэж нэрлэгдсэн уг хуулийг хүчингүй болгох шийдвэр гарав. Тэгээд Ашигт малтмалын тухай хуульд өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр авах тухай заалт оруулсан нь илүү оновчтой шийдвэр болсон билээ.
Урт нэртэй хуулиар Шарын голын уурхай хаагдана
Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар хүчингүй болсноор алт тушаалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт төв банкинд байлаа. Гэтэл Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль залгамжлан гарсан. Хүмүүсийн “урт нэртэй” хэмээн нэрлэж заншсан энэ хуулийн дагуу нүүрс, төмрийн хүдэр, алтны ашиглалт болон хайгуулын 1400 лицензийн талбайн хил зааг, үйл ажиллагаа явуулахыг хориглосон бүс тогтоож тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлж нөхөн төлбөр өгөх тухай яригдсан билээ. Дээрх лицензийн 400 орчим нь ашиглалтынх, 243 алтных юм. Энэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хийсэн судалгаагаар хайгуулын компаниуд зөвхөн 2009 онд гэхэд 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн зарим жилд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан удаа ч бий. Тэгэхээр уг хуулиар хориглосон талбайд урд өмнө нь оруулсан хөрөнгийн хэмжээ асар их гарах нь тодорхой. Өнөөдөр хуульд заасан хориглолтын бүсэд багтаж лиценз нь хүчингүй болсон компаниудад төр 60 орчим тэрбум ам.долларын нөхөн төлбөр өгөх тооцоо гараад буй аж. Урт нэртэй хуулиар хориглосон бүсэд орсон ашиглалтын лицензийн 31 нь нүүрсний уурхайнх гэдэг. Гэтэл эрчим хүчний салбарын нүүрс олборлогчийн нэг Шарын голын уурхайн лицензийн талбай бүхлээрээ урт нэртэй хуулиар хориглосон бүсэд орсон юм. Нүүрсний бусад лицензийн талбайн зарим хэсэг нь хориотой бүсэд хамрагджээ. Энэ бүхний улмаас өнөөдөр урт нэртэй хууль хэрэгжихгүй, тодорхой үр дүн гарсан зүйлгүй гацаанд ороод байна.
Мөнгөний урсгал хаасан “стратеги”
Гадаадын хөрөнгө оруулалт энэ онд огцом буурсан тухай эдийн засагчид тодорхой тоо баримттай ярьж буй. Манай улсад орж буй нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь уул уурхайн салбарт чиглэдэг гэдэг.
Монголд жилд 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан бол өнөөдөр 1.4 болж буурчээ. Монголбанкнаас хийсэн судалгаагаар Оюу толгойн хөрөнгө оруулалтыг тооцолгүйгээр жилд 2.5 тэрбум ам.доллар орж ирдэг байж. Гэтэл энэ мөнгөний урсгал татарч энэ оны эхний долоон сарын байдлаар 500 гаруй сая ам.доллар болсон байна. Энэ нь нөгөө л манай улсын “гайхамшигтай, эх орныхоо ирээдүйг аварсан” хуультай холбоотой гэдэгт эдийн засагчид санал нийлдэг. Энэ нь өнгөрсөн онд УИХ-аар батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль юм. Жилийн өмнө Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Овоот толгойн коксжих нүүрсний ордыг эзэмшигч Канадын хөрөнгө оруулалттай “Саус гоби Сэндэс” компанийг Хятадын төрийн өмчит “Чалко” компани худалдан авах санал тавьсан. Энэ наймааг хааж, гадаадын төрийн өмчийн компани манай улсад ашигт малтмалын лиценз эзэмшүүлэхгүй байх үүднээс дээрх хуулийг гаргасан.
Гэтэл энэ хуулийн зорилт үндсэн шалтгаанаасаа гажиж гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалтад бүхэлд нь чагт тавьсан билээ. Төрийн эрхэм түшээд энэ алдаагаа засахаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ч үргээсэн хөрөнгө оруулагчдаа эргүүлж авч ирэх хэмжээнд хүрсэнгүй. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш 14 компани л Монголд хөрөнгө оруулах санал тавьсан байна. Өөрөөр хэлбэл уг хуульд хүнийг “өндөр нам, тарган туранхайгаар” ялгаад заачихсан нь орж ирэх мөнгөний урсгалдаа хаалт хийчихсэн хэрэг болжээ. Нэг ёсондоо бид дэлхийн эдийн засгийн хямралтай зэрэгцээд ургашлах замдаа нүх ухсан хэрэг.

Т.Жанцан
0 Сэтгэгдэл
2013.08.23