Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюу толгой компаниас 61 ажилтан халагджээ

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга нар “Оюу толгой” компанийн далд уурхайн ажил зогссонтой холбогдуулан тус компанийн Хүний нөөц, ур чадварын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек, гүйцэтгэх захирал Р.Содхүү нартай уулзаж гэрээлэгч хэдэн компанийн хэчнээн ажилтан ажилгүй болсныг тодруулжээ. Хүний нөөц, ур чадварын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бекийн өгсөн мэдээллээр тус компани өнөөгийн байдлаар 61 ажилтнаа цомхотгожээ. Гэхдээ дээрх ажилчдыг өөр хэлтэс, тасагт шилжүүлэн ажиллуулах талаар судалж байгаа гэв.
Мөн Хөдөлмөрийн хуульд заасны дагуу цомхотголд орсон ажилчдад тэтгэмж олгох талаар компанийнхаа Үйлдвэрчний эвлэлийн хороотой хэлэлцээр хийнэ гэж мэдэгдсэн байна. Харин гэрээлэгч 22 компаниас хэдэн компанийн хэчнээн ажилтан ажилгүй болсныг Оюу толгой компани мэдээлэх боломжгүй гэжээ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гэрээ цуцалснаар хэдэн компанийн хэчнээн ажилтан халагдсан мэдээллийг нэн даруй нэгтгэн өгөхийг хүслээ. Мөн цаашид эдгээр компанийг өөр чиглэлийн гүйцэтгэгчээр ажиллах боломжийг судалж аль болох эрсдэл багатай ажиллах ёстойг сануулсан байна. Өнөөдрийн байдлаар “Оюу толгой” компанийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, бусад хэлтэс тасагт 7000 монгол ажилтан ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан