Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ОЛОН ОВООТ”-ЫН ОРДЫН НӨӨЦИЙН ТАЛААР СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших "Олон овоот"-ын ордын нөөцийг тогтоохоор Уул уурхайн яамнаас ажлын хэсэг гаран ажиллаж байна. Өмнө тогтоосон нөөц нь хуудуутай байсан хэмээн “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү хэлж байсан юм.
Тэрээр тус ордын нөөцийг дөрвөн тонн гэсэн бол Ц.Мянганбаяр 25 тонн нөөцтэй гэж мэдэгдсэн. Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 15.5 тоннын нөөцтэй хэмээн баталгаажуулсан байдаг. “Дэлхийн зах зээлд нэг унци алт 1600 ам.долларын ханштай байгаа учраас "Олон овоот"-ын 15.5  тонн алт багагүй ашиг авчирна хэмээн тооцоолсон ч бодит байдалд өөрөөр эргэсэн” хэмээн Ш.Батхүү ярьсан. Энэ  талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Олон овоотын Геологийн хайгуулыг ямар компани хийсэн бэ гэдгийг нягтлаад үз. Энэ хайгуулыг хийсний дараа мэргэжлийн шинжээчид томилогддог. Шинжээч дүгнэлт гаргасны дараа Эрдэс баялгийн зөвлөл дүгнэж, нөөцийг нь баталдаг юм” гэв.    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан