Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүүрсний үнийн нэгдсэн бодлогыг Хятадын тал хүсэв

Бид өнгөрсөн жил урд хөрш рүүгээ 20,5 сая тонн нүүрс экспортлосон. Энэ жилийн хувьд 33 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Монголын экспортын дийлэнх хувийг уул уурхайн салбарынхан тэр тусмаа нүүрснийхэн эзэлдэг. Тээвэр, ложистикоосоо болоод нүүрсээ урд хөрш рүүгээ л зөөхөөс өөр арга одоогоор алга. Тиймээс монголын Уул уурхайн үндэсний ассациоцаас санаачлан Монгол Хятадын нүүрсний салбарынхны томоохон уулзалтын өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрмонголын Хөх хотод зохион байгууллаа. Нүүрсний салбарт ажилладаг томоохон компаниуд, төрийн албаныхан, төрийн бус байгууллагын төлөөлөл манай талаас оролцсон бол Хятадын талаас тээвэрлэлтийн болоод энэ салбарын мэдээллийнхэн нэлээд идэвхтэй оролцлоо.

Нүүрсний үнэ өнгөрсөн хоёр жил ихээхэн хэмжээгээр унаж байгаагаас энэ салбарынхан багагүй алдагдалд ороход хүрээд байгаа. Түүнээс гадна улс төрийн болоод гадаадын хөрөнгө оруулалтын хоёр улсын бодлогоос улбаалаад тогтвортой үйл ажиллагаа бэрхшээлтэй байгаа гэдгийг талууд харилцан зөвшөөрч байгаа аж.

Гэтэл өнгөрсөн жилүүдэд нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унаж тонн нь 50-60 ам.долларт хүрээд байгаа ч Орос, Канадын зүгээс Хятадад нийлүүлэх нүүрсний кспортоо нэмсэн байна. Оросын хувьд 30, Канад бүүр 123 хувиар нэмэгдүүлсэн дүн байгаа Монголын хувьд төлөвлөсөн хэмжээндээ ч хүрээгүй гэдгийг Хятадын тал дурдаад цаашид танай улсын хувьд энэ салбарын хамгийн чухал түншлэгчид бид байна гэдгийг анхааруулсаар байсан аж.

Хятадын зүгээс дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш унасан энэ нөхцөлд танай улс өрсөлдөх чадвараа хамгаалахын тулд өөрөөсөө шалтгаалах бүх арга замаа хайж олох хэрэгтэй гээд нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн өртөг зардлаа бууруулах талаар анхаарч аль аль талдаа ашигтай ажиллахыг санал болгосон байна.

Монголын нүүрсний салбарынхан ч экспортын болоод хөрөнгө оруулалтын бодлогоо төрийн зүгээс эргэн сайн харж, уян хатан байх боломжийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэжээ.

 Өөр нэг чухал асуудал хоёр улс нүүрсний үнийн болоод татварын нэгдсэн системтэй болох цаг нь болсон гэдгийг Хятадын зүгээс хөндсөн байна. Одоогоор Хятадын нүүрсний томоохон төрөлжсөн вэб сайтуудаас л үнийн талаар мэдээлэл авч татвар ногдуулах систем манайд үйлчилж байгаа. Тэгэхээр татварын нэгдсэн системд орох нь байж болох асуудал хэмээн манай талаас үзсэн байна. Цаашид хоёр улс нүүрсээ олборлож, боловсруулж, харилцан худалдаа хийхээс хойш нэгдсэн бодлогоор удаан жилийн хугацаатай нүүрсний үнэ ханшийг барих гэрээ хэлэлцээр хийж, нэгдсэн системтэй болох талаар анхаарах хэрэгтэй нүүрсний салбарынхан төр засгийн төлөөлөлдөө уламжилж буй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан