Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай болно


Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг Засгийн газарт танилцуулахад бэлэн болжээ.
 УИХ 2010 онд  Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг баталсан. Үүнээс хойш өнөөг хүртэл  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосноор хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо өссөн билээ.  Гэвч  зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж буй өнөө үед шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд оржээ.  Барилга, бүтээн байгуулалтад шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт Улаанбаатар хотын ойролцоо Туул голын дагуу төвлөрч байгаа нь хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээний усан хангамж болон байгаль   орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлж  нөөц тогтоон ашиглалтад оруулах шаардлагатай юм.  Учир нь дэд бүтцийн болон зам барилгын ажилд шаардлагатай түүхий эд хомс байна. Уг  хуулийн төсөл батлагдвал  түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, Ашиглалтын эрх зүйн бие даасан тусгайлсан орчин бүрдэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан