Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Отгочулуу: Компанийн тухай хууль зөрчсөн учраас Оюутолгойн нээлтэд оролцохгүй гэсэн

Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуунаас Оюу толгойн баяжмалын экспорт яагаад хойшилсон талаар тодрууллаа.  


-Оюу толгойн зэсийн баяж­малын экспорт хой­шил­сон талаар янз бүрийн мэ­дээлэл гарч байна. Яг ямар шалт­гаанаар хойшилсон юм бэ?
-Компанийн тухай хууль зөрчсөн тул баяжмалын экс­пор­тын нээлтэд Засгийн газрын төлөөлөл оролцохгүй гэдгээ илэр­хийлсэн.
Гэтэл үүнийг Оюу тол­гойнхон мушгиж Засгийн газ­раас экспорт хойшлуулах хү­сэлт тавьсан гэсэн. Тэгээд бүх орлогыг нь Монголд оруулж ирээд гаргахгүй гэсэн шаард­лага тавиад байгаа юм шиг мэдээлэл өгсөн байна билээ.
Засгийн газар тийм шаардлага тавиагүй. Монголын банкны дансанд орлогоо хийж болно. Үүний дараа хааш нь шилжүүлж авах нь бизнес эрхлэгчийн эрх.  Засгийн газар баяжмалаа хэдээр зараад байгааг нь ил тод болгох л шаардлага тавьж буй юм.

-Оюу толгой зэсийн баяжмал зарах гэрээгээ Засгийн газарт танилцуулаагүй юм уу?
-Бидэнд гэрээгээ танилцуулаач гэхээр олон улсын хууль бариад байгаа. Танайх энэ мэдээллийг  авчих юм бол “Эрдэнэт” үйлдвэрт өгчихнө шүү дээ гэсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд ч баяжмал зарах гэрээгээ танилцуулаагүй. Засгийн газар тэр мэдээллийг нь “Эрдэнэт” үйлдвэрт өгөхгүй гэдэг баталгаа гаргаж өгсөн. Гэтэл тэд хэрэв энэ гэрээтэй танилцсаны дараа ямар нэг байдлаар олон нийтэд тарах юм бол гадаадад явж байхад нь баривчилна гэсэн утгатай зүйлд гарын үсэг зуруулах гээд байгаа юм. 

-Манай улс 34 хувийг нь эзэмшиж байгаа учраас бүх гэрээ хэлцэл, бичиг баримттай нь танилцах эрхтэй биз дээ?
-Эрхтэй. Бас гэрээ хэлцэл, бичиг баримттай нь танилцах үүрэгтэй. Манай улсын Өрсөлдөөний тухай хууль, Нууцын тухай хууль олон улсын  стандарт шаардлага хангасан байдаг.

-Энэ жил хэдэн тонн зэсийн баяжмал экспортод гаргах вэ?
-Оны сүүлийн хагас жилд 300 мянган тонн баяжмал экспортолно. Баяжуулах үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд нэг сая тонн баяжмал экспортолно. 

-Анхны хөрөнгө оруулалтын зардал өссөн. Энэ нь нэлээд маргаан тариад байгаа. Уг асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Техник эдийн засгийн үндэслэл дээрээ дөрвөн жилд 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж заасан. Гэтэл хоёр жилийн дотор зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Бүтээн байгуулалтын талаасаа энэ нь зөв. Гэвч санхүүжилт нь өсөхөөр манай 34 хувийн өр нэмэгдэж байгаа хэрэг. Иймд биднээс зөвшөөрөл авалгүй яагаад зардал өсгөв гэж үзэж байгаа. Тэгээд тэр өссөн зардлыг нь шалгаж байна.  

0 Сэтгэгдэл
MAHN. MAH ene hoyr namyn avligachid noloolj chadahgui bolson uchir ted nar odoo yaj ch chadahgui shuu dee? ted nar usyg ni uuj baigaa bol ysiig dagaj l taaraa.
Манайхан хэлсэн ярьснаасаа ичихгүй буцаж, хуулиа өөрсдөө зөрчсөөр байгаад хүн итгэхээ байчиж дээ. Нээрээ л манайхан Эрдэнэтдээ тэр нарийн нууцыг задруулахгүй гэсэн баталгаагүй л дээ
Ene uzel bodoldoo unench zutgeerei, Amjilt husie.
Zov OU tolgoin novshnuudiig davraaj bolkuu
Хамгийн их уншсан