Сүүлийн жилүүдэд нийт экспортын 94 хувийг ашигт малтмал бүрдүүлэх болсон. Тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдэр, газрын тос, жоншны экспорт нэлээд жин дарж буй. Олон улсын аудитын “Ernst & Young” компани манай ашигт малтмалд үнэлгээ өгчээ. Тэгэхдээ өнөөгийн үнэ ханшаар тооцсон аж.
Манай улсын зэсийн таамаг нөөц нь 1.2 тэрбум тонн билээ. Харин баталгаат нөөц нь одоогоор 36.3 сая тонн гэдэг. Тэгвэл тус компани манай улсын зэсийг 306 тэрбум ам.доллар хэмээн үнэлжээ. Нүүрсний нөөц 173 тэрбум тонн. Үүнээс баталгаатай нөөц нь 25 сая тонн. Дэлхийн зах зээл дэх нэг тонн нүүрсний өнөөгийн ханшаар 128 тэрбум ам.долларын үнэлгээ авсан байна. Тэгэхдээ зөвхөн коксжих нүүрсний нөөцийг энэ тооцоонд авсан аж.