МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
Шатдаг занараа ашиглавал жилийнхээ түлшний хэрэгцээг хангах боломжтой
hudlaa bitgii baigali orchind halguui gej tarhi ugaagaad baigaarai, Fracking gej evropod horiotoi, bas gazryn gun ruu himiin bodis shahdag arga. hordoj uhlee. boliochee.
Эдийн засгийн байнгын хороонд өнөөдөр Монголын занарын холбоо, “Жени Ойл Шейл Монголиа” компани Занарын тос боловсруулах технологийн талаар танилцуулга хийлээ. Шатдаг занар гэдэг нь кероген хэмээх хатуу байдалтай нүүрс-устөрөгчийн органик нэгдэл агуулсан тунамал чулуулаг юм байна. Шатдаг занарын судалгаа анх манай оронд 1940-1950 онд хийгдсэн бөгөөд түүнээс хойш хийсэн 50 гаруй жилийн судалгааны дүнд Монголын нутаг дэвсгэр дэх шатдаг занарын мэдээллийг нэгтгэн, мужлалын бүдүүвч боловсруулан, хэтийн төлөвийг үнэлсэн ажээ.
Монголын нутаг дэвсгэрт нийт 312 мянган хавтгай дөрвөлжин км талбайд шатдаг занарын нөөцийг тодорхой мэдээлэлтэй 9 сав газар, 3 орд, хэд хэдэн илрэлд 788 тэрбум тонн гэж тооцоолжээ. Энэ нь шатдаг занар тархсан талбайн 19 хувьд бодогдсон аж. Сүүлийн 20 гаруй жилд энэ төрлийн ашигт малтмалын эрэл, хайгуул судалгаа нэн багассан боловч Хөөтийн ордод 1992-1996 онуудад эрэл, үнэлгээний ажил, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Далай булаг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт Ээдэмтийн ордод нөөцийн тооцооны тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар 2012 онд хэлэлцэн Монгол Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэжээ. Ингэснээр шатдаг занарын нөөц 1.5 тэрбум орчим тонноор нэмэгдсэн юм байна.
Монголын нутаг дэвсгэр дээрх шатдаг занарыг судлах, үнэлэх ажил одоогоор хийгдэж, судалгаагаар Монголын шатдаг занар өндөр зэрэглэлийнх гэдэг нь тогтоогдсон гэж “Жени Ойл Шейл Монголиа” компанийн ахлах судлаач Харольд Винегэр гишүүдэд мэдээлсэн. Түүний тайлбарласнаар, занарыг ил уурхайн аргаар олборлон боловсруулах бус газрын гүнд боловсруулах технологи ашиглах аж. Энэ технологи нь агаар, байгаль орчин хортой нөлөө үзүүлэхгүй бөгөөд өндөр чанарын шатахуун, дизель түлш, онгоцны түлш, мөн байгалийн хий, занарын тосны шингэрүүлсэн хий гарган авах нь.
Харин боловсруулах технологийг тэрээр ийн тайлбарласан. Газрын гүнд орших занарын зузаалагт цооног өрөмдөж түүндээ халаах төхөөрөмж суулган, улмаар цельсийн 300-400 градус хүртэл халаан занар дахь органик нэгдлүүдийг задлан нүүрс-устөрөгчийн шингэн болон хийн нэгдлүүдийг газрын хэвлийн орчинд боловсруулан гаргадаг байна. Энэ аргаар гарган авсан нүүрс-устөрөгчийн шингэн болон хийн нэгдлүүд болох /керосин, дизель, онгоцны түлш, хий/LPG/ нь чанарын хувьд сайн, хөнгөн, цэвэр байдаг онцлогтой ажээ.
Монгол занараас гарах тосны хэмжээг занарын нөөцөөрөө томд тооцогдох Израйлийнхтай харьцуулахад хоёр дахин их болох нь тогтоогдоод байгаа юм байна.
“Жени Ойл Шейл Монголиа” компанийн хувьд судалгаа, үнэлгээний ажлаа дуусгаад, хэдэн жил туршилтыг явуулсны дараа үйлдвэрээ барих ажилд шилжихээр төлөвлөжээ. Сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх үйлдвэрийг богино хугацаанд өргөтгөх боломжтой бөгөөд өдөрт 50 мянган баррель занарын тос үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Ийм хэмжээний занарын тос үйлдвэрлэхэд нэг км-ыг 10 хуваасны нэгтэй тэнцэх газарт олборлолт явуулах бөгөөд нийтдээ 6700 тонн сайн чанарын бензин, онгоцны түлш үйлдвэрлэх ажээ. Түүнээс гадна байгалийн хий үйлдвэрлэх юм байна. Занарын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар Монгол Улс бензин, онгоцны түлш, байгалийн хийн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, гадаадад экспортлох боломжтой хэмээн “Жени Ойл Шейл Монголиа” компанийн ахлах судлаач Харольд Винегэр танилцуулгадаа дурдсан. Занарын ганцхан ордыг ашиглахад л манай улсын хэдэн арван жилийн хэрэгцээг хангана гэж хэлж байлаа.
Энэхүү мэдээллийг Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа энэ үед хийснээрээ онцлог боллоо хэмээн гишүүд дүгнэсэн бөгөөд дэлхийд өндөр чанартайд тооцогдож буй шатдаг занарыг байгаль орчинд халгүй технологиор боловсруулах нь чухал болохыг ч онцолж байлаа.

0 Сэтгэгдэл
2013.05.31