Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийт нутгийн 12 хувьд ашигт малтмалын лиценз байна

Монгол Улсын хэмжээнд энэ сарын байдлаар ашигт малтмалын нийт 3436 лиценз хүчин төгөлдөр байна. Үүний 1265 нь ашиглалтынх, 2171 нь хайгуулынх. Эдгээр лиценз  нийт нутаг дэвсгэрийн 12 хувь буюу 18.8 сая га талбайг эзэлж буй юм. Уг талбайн 896.1 мянган га-д нь өнөөдөр уурхай нээж олборлолт хийж буй судалгаа гарлаа. Үлдсэн 17.9 сая га-д нь хайгуул хийж байна. Дараах аймаг, хотод  хамгийн олон лиценз бий.  Тухайлбал Төв  449, Дорноговь  402, Өмнөговь 336, Сэлэнгэ 243, Хэнтий 226, Дундговь аймаг 217, Улаанбаатар хот 213 лицензээр тэргүүллээ. Харин уул уурхайд олгосон талбайн хэмжээгээр Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Дундговь аймгууд толгой цохив. Ашиглалтын нийт лицензийн 35.7 хувь нь алт, 20.2 хувь барилгын материал, 17.2 хувь  нь нүүрс 12.3 хувь нь жонш, дөрвөн хувь нь төмөр, 2.1 хувь нь гянтболд, үлдсэн найман хувь нь бусад ашигт малтмалын олборлолт хийж буй аж.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан