Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Жигжид: Японы тавьсан саналд тодорхой хариу хэлээгүй

Хэдхэн хоногийн өмнө Япон, Монголын Засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалт болж өнгөрсөн. Энэ уулзалтаар Японы улс манай уул уурхайд, тэр дундаа Тавантолгойн ордод хамтран ажиллаж, цаашлаад хувьцаа эзэмшигчээр ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрчлэн уул уурхайн салбарт шинэ технологи ч нэвтрүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн байна.
Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээс энэ талаар цөөн асуултад хариу авсан юм.

-Япон улсын хөрөнгө оруулалт манай улсын уул уурхайн салбарт хэр их байдаг юм бэ. Хоёр орны хамтын ажиллагаа ямар түвшинд байдаг юм бол. Мөн хэчнээн компани манайд ажиллаж байна вэ?

-1990 оноос хойш өнгөрсөн оны сүүл үе хүртэл аваад үзвэл Япон улсаас 530 гаруй компани 184 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ нь манай улсад хөрөнгө оруулсан гадаадын компаниудтай харьцуулахад 1.6 хувь буюу 11 дүгээр байрт орсон байна. Энэ бол чамлалттай тоо. Тэр дундаа уул уурхайн салбарт бараг хөрөнгө оруулалт байхгүй гэж хэлж болно. Японы тал эрсдэлийг тооцдог учраас уурхайд шууд хөрөнгө оруулалт хийдэггүй. Харин олборлосны дараах гүн боловсруулалтад нэлээд оролцдог юм шиг байна билээ. Уул уурхайн салбарт 1990 оны эхээс эрэл хайгуулын ажлыг Японы Засгийн газрын хөрөнгөөр хийсэн байдаг юм. Жишээлбэл, Уудам тал, Алтан тал гэсэн хайгуулын ажлууд хийсэн. Үүний үр дүнд хэд хэдэн орд газруудыг тогтоосон. Хамгийн сүүлд л гэхэд Халзан бүргэдэйн газрын ховор элементийн ордыг олж илрүүлсэн. Үүнээс өөрөөр нэр дурьдаад хэлчихээр зүйл ховор. Гэхдээ Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Багануур, Шивээ-Овоогийн уурхайд техникийн тусламж үзүүлсэн, боловсон хүчин бэлтгэх талаар хамтарч ажилласан байна.
Мөн Японы дангаараа эзэмшиж байгаа уул уурхайн тусгай зөвшөөрөл хоёр л байгаа. Өнөөдрийн байдлаар АМГ-аас авсан мэдээллээр хайгуулын тусгай зөвшөөрөл нэг, ашиглалтын тусгай зөвшөөрөл нэг бий. Монгол-Японы хамтарсан байдлаар эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөл 10 бий. Үүний хоёр нь хайгуулын, ашиглалтын найман тусгай зөвшөөрөл байна.

-Япон улс зээл олгоно, тусламж өгөхгүй гэсэн байна. Манай улс энэ улсаас хэдий хэмжээний тусламж авсан юм бол?

-Зээл тусламж 1.6 тэрбум ам.доллар болсон байсан.

-Японы тал манай улсаас хямд нүүрс авна гэсэн байна л даа. Тэгэхээр хэд орчим доллараа үнэлж авах уу. Зах зээлийн үнээс ямар түвшинд өгөх вэ?

-Нүүрсийг хямд авна гэдэг бол харьцангуй ойлголт шүү дээ. Эдийн засгийн байдал, нүүрс үйлдвэрлэгчдийн өсөлттэй уялдана. Худалдан авах нь хямд, худалдагч тал нь өндөр үнэтэй өгөхийг хүсдэг. Гэхдээ саяны зөвлөлдөх уулзалтаар тодорхой тоо хэлээгүй. Учир нь бид, Тавантолгойг хэрхэн яаж хөгжүүлэх эцийн шийд гараагүй байна. Тавантолгойг хөгжүүлэхийн тулд төмөр зам барихаар ажиллаж байгаа. Японы сонирхол коксжих нүүрсийг тогтвортой, тогтмол авах, цаашлаад Тавантолгойд хувь эзэмших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Хувь эзэмших сонирхол нь нүүрсийг тогтмол худалдаж авах баталгаа нь болох юм гэдэг байдлаар хандаж байгаа. Нөгөөтэйгүүр коксжих нүүрсний хэрэглээний гангийн үйлдвэр байдаг. Тиймээс худалдаж авч байгаа хэрэглэгч нь итгэл үнэмшилтэй байхын тулд хувьцаа сонирхож байгаа байх.

-Таван толгойн ордод хувьцаа эзэмших хүсэлтэд манайх ямар хариу өгсөн юм бэ. Өгвөл хэдэн хувийг эзэмшүүлэх вэ?

-Японы тавьсан саналд тодорхой хариу хэлээгүй. Учир нь, төр засаг эцсийн байдлаар шийдээгүй байгаа. Уурхайг ашиглахад шаардлагатай инженерийн байгууламж, дэд бүтэц чухал. Түүнийг хийсэн цагт нүүрсээ олборлоод гадагш нь гарахад тийм ч хүнд асуудал биш. Дэд бүтэц шийдэгдвэл тэр уурхайн үнэ цэнэ улам нэмэгдэнэ.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
FIZIKIIN BAGSH YAJ NUURSNII UNE MEDEH BE DEEEE
tegeed japanii sanaliig duun deer ni huleej avaach holduu tolgoinuudaa
Хамгийн их уншсан