Red Sea Star гэдэг энэ зоогийн газар Израилын Эйлат хотноо Улаан тэнгист байдаг байна. Усан дотор таван метрийн гүнд байх энэ зоогийн газар од хэлбэртэй болохоор ийн нэрлэсэн гэнэ. Эргээс 17 метр урт гүүрээр явж Metro гэдэг баар хүрээд тэндээсээ доошилж зоогийн газар луу орно.
Ширээ бүрийн дэргэдэх хоёр цонхоор хоол идэнгээ далай доорх амьдралыг харан сууж болно. Шөнө болохоор ойр орчмыг нь хурц гэрлээр гэрэлтүүлдэг болохоор мөн л ялгаагүй.
Зоогийн газрын тавилга сэлт нь ч бас өвөрмөц. Сандал гэхэд л далайн нялцгай биет шиг төрхтэй бол чийдэнгийн бүрхүүл нь далайн од шиг байх жишээтэй.
Энэ зоогийн газрын хоол нь ч гэсэн бүгд л далайн амьтдын махаар хийсэн байна. Таны идээд сууж байгаа хоол хийсэн загас амьтан чинь цонхны чинь цаана хөвж л явна.