Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэд хэвлэлийнхэнд хандлаа

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт төмрийн хүдэр олборлодог “Алтайн хүдэр” компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж байгаль орчинд их хэмжээний хохирол учирчээ. Байгаль орчин, нутгийн иргэдэд их хэмжээний хохирол учирч, мал бэлчих бэлчээр, булаг шанд ширгэсэн талаар Цээл сумын иргэд өнөөдөр хэвлэл мэдээлэлд хандахаар болжээ. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд “Алтайн хүдэр” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох, нөхөн сэргээлгэх хүсэлтийг нутгийн иргэд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөрөө дамжуулан хүргүүлж буй юм байна. Хэвлэлийн хурал “Монгол ньюс”-т болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан