Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай бохирдуулсных нь төлөө 4,5 тэрбум долларын торгууль оноожээ


АНУ-ын холбооны шүүх 2010 онд Мексикийн буланд осол гаргаж их хэмжээний нефть асгаруулсны нь төлөө ВР компанид 4,5 тэрбум ам.долларын торгууль оногдуулахаар шийдвэрлэсэн байна. Торгуулийн талаар шүүх бас АНУ-ын Хуульзүйн яамтай зөвшилцжээ. Шүүхээс компанийг хариуцлагагүй байсан хэмээж 14 зүйлээр буруутгасан байна.
Далай дахь нефть олборлох Deepwater Horizon цамхаг 2010 оны дөрөвдүгээр сард дэлбэрч 11 хүн амь алдан ойролцоогоор 5,0 сая баррель нефть далайд асгарч байгаль орчныг бохирдуулан нефтийн толбо нь америкийн Луизана, Албама, Миссисипи, Флорида, Техас мужийн эрэг орчимд хүрсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан